🔴LIVE: УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна

УИХ-ын намрын чуулганы нээлт болж байна. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар жил бүрийн есдүгээр сарын 15-нд УИХ-ын намрын чуулганыг эхлүүлж байхаар болсон. 

Чуулганы хугацааг урагшлуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийх юм.

Чуулган өнөөдөр 10 цагаас нээлтээ хийж, 14 цагаас дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх хуваарьтай байна.

-Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ хийнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.