УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хамт ХЗЯ, ГИХГ-т ажиллаж байсан хүмүүсийг шалгаж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хамт ХЗЯ, ГИХГ-т ажиллаж байсан хүмүүсийг шалгаж байна

Ардчилсан намын жагсаалтын есдүгээрт нэр нь бичигдэж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа ажиллаж буй Х.Тэмүүжинг албан тушаалаа урвуулсан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт хоёр ч хүнийг саатуулсан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр Х.Тэмүүжинг 2012-2014 онд УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нь ХЗЯ-нд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхбат, тухайн үед Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга байсан Б.Цолмон нарыг холбогдуулсан аж. Тэднийг 2012-2014 оны үед цагдаагийн байгууллага, тэр дундаа замын цагдаагийнханд олгосон бэлэн бус торгуулийн систем зэргийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгаж буй сурагтай. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 цаг өмнө
Авилгач хулгайчуудаа шалгадаггүй толгой нь хамуурсан төрийн тэргүүнтэй болж. Шалгая гэвэл Элбэгээ Миеэ баяр баярцогт эрдэнэ сайханбилэг сахал mcs да ганболд энхсайхан н.энхбаяр хүүк женко гм маш олон хүн байна. Босоо Тэмүүжин алтанхуяг нарыг шалгана зайлуул 2027 оны еөкийн сонгуульд зориулсан хонгил угсрагдаж. Элбэгээ mcs 2 дасгалжуулж хүүк гардаж байна. Элбэгээгийн хууль шүүх хүчний байгууллагын толгойнуудын удирдлагыг хүүк өвлөж авчээ. Хүүк ч хог юм даа. Толгой унжийж явах өдөр ирнэ байхаа. Монголчууд тэр өдрийг нэг өдөр харна байх.