Монгол боксчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

Англи улсын Ливерпүүл хотноо зохион байгуулагдаж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд үргэлжлэн явагдсаар байна. 

d90cb055744342d38799797f95d29251

Гайхалтай тулааныг хийж хүрэл медалийн болзол хангаад буй хоёр боксчин маань өнөөдөр /есдүгээр сарын 13/ медалийн өнгөө хувиргах буюу мөнгөн медалийн төлөө тулалдах хуваарьтай байна. Л.Алтанцэцэгийн хувьд мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Минакшитай (Улаанбаатарын цагаар 19:15 цагт), А.Баттулга харин Японы Макинотой (Улаанбаатарын цагаар 20:45 цагт) тус тус тулалдана.

Дэлхийн аваргын хос медальтан монголын анхны эмэгтэй тамирчин болж түүх бүтээж буй Л.Алтанцэцэг болон анхны дэлхийн аваргадаа оролцон медаль хүртэж буй А.Баттулга нартаа баяр хүргэхийн сацуу медалийн өнгөө хувиргахыг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.