Төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ

Төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул "Автомашингүй өдөр" арга хэмжээг цуцаллаа. Уг арга хэмжээтэй холбоотойгоор хаасан авто замуудын хөдөлгөөнийг 12:00 цагт нээв.

Харин төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

68c4ec72e337fe7967a30088

НЗД-ын орлогч А.Амартүвшин ““Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн өдрүүдэд өгсөн мэдээллээр бороо өглөөний 09:30 цаг хүртэл орох төлөвтэй байсан боловч өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй болж, цаг уурын төлөв өөрчлөгдсөн. Тиймээс үргэлжлэн орох бороотой холбоотойгоор “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, авто замын хөдөлгөөнийг 12:00 цагт нээж байна. Гэхдээ төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ” гэв.

Ташрамд, тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр сондгой цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

68c4ebd1e337fe7967a30081

 

68c4ebece337fe7967a30083

68c4ebbbe337fe7967a3007f

68c4ec13e337fe7967a30084

68c4ec28e337fe7967a30085

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.