ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангажээ

ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангажээ

Их Британийн Ливерпүүл хотод болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Лутсайханы Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангажээ.

Тэрбээр медалийн төлөө Японы Хикарү Шинохараг 5:0 саналаар илт давуу ялжээ. Л.Алтанцэцэг боксын ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 17 дахь медалийг хүртэж буй бөгөөд хос медальтан Монголын гурав дахь тамирчин болж байна. Өнөөдөр 2025.09.13-ны орой Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.