🔴 LIVE: Жүдо бөхийн өсвөр үеийн ААШТ
Жүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Индонези улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж буй тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр хөвгүүдийн -50, -55, -60, -66кг, охидын -40, -44, -48, -52кг жингийн барилдаанууд явагдлаа. Эхний өдөр манай улсаас энэ өдөр зургаан бөх хүч үзэж дараах хоёр бөх хүрэл медаль хүртлээ.
- Хөвгүүдийн -66кг жинд: Э.Наранзун
- Хөвгүүдийн -60кг жинд Ж.Энхтөр
Тэгвэл өнөөдөр хөвгүүдийн -73, -81, -90, +90кг, охидын -57, -63, -70, +70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас 11 залуу бөх хүч үзнэ.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.