“Мал хямд зарна” гэх зарын дагуу холбогдож, 7 сая төгрөгөө залилуулжээ

Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэрэг нэмэгджээ.
Иргэд цахим орчинд байршуулсан “Мал хямд зарна”, “Өвс тэжээл худалдана”, “Аккумлятор зарна” зэрэг зарын дагуу холбогдож бусдад залилуулсан гэх дуудлага мэдээлэл орон нутгийн цагдаагийн албад цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн иргэн энэ сарын 2-ны өдөр “Ямаа хямд зарна” гэсэн зарын дагуу үл таних хүний данс руу 7 сая орчим төгрөг шилжүүлж, залилуулжээ.
Залилах гэмт хэрэг үйлддэг этгээдүүд танд хамгийн таатай нөхцөл бүхий зарыг тавьж байдаг тул эх сурвалжийг сайтар нягталж, баталгаажуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.