Итали Улсын иргэнийг АНУ-ын иргэн зургаан удаа хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ

Монгол Улсад дугуйгаар аялахаар ирсэн Итали улсын иргэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас АНУ-ын иргэн мэсээр зургаан удаа зүсэж гэмтээжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн ...хороонд "Бусдад хутгалуулсан гадаад хүн хэвтэж байна" гэх дуудлага энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг гадаад улсаас манай оронд зорчиж буй иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг зөвлөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.