Мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, 1 тэрбум төгрөгийн ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ

Мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, 1 тэрбум төгрөгийн ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ

Мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан гурван бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчилжээ. Тус этгээдүүд нь бусдыг хохироож олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авсан байжээ. 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд "Нүүдэлчин", "Lexus600", "Phoenix" нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан гурван бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчилжээ. 

Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.