Нуурын гүн рүү хийлдэг гудастай хөвж явсан иргэнийг 12 цагийн дараа эсэн мэнд олжээ

Нуурын гүн рүү хийлдэг гудастай хөвж явсан иргэнийг 12 цагийн дараа эсэн мэнд олжээ

Увс аймаг, Малчин сум Хайрхан багийн "Хар тэрмэс" гэдэг газар 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20:30 цагийн орчим иргэн Х нь "Хяргас" нууранд хийлдэг гудастай хөвж байгаад усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:58 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09 дүгээр сарын 08-ны өдрийн 07:00 цагаас иргэн Х /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:40 цагт нуурын эргээс урд зүгт 8 км-т “Загасны хошуу” гэдэг газраас хийлдэг гудастай хөвж явахад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 7 цаг өмнө
Шүдгүй сугасны хоол болох шахаж