🔴LIVE: 37 удаагийн үйлдлээр 162 ширхэг тарвага Нийслэл хот руу нэвтрүүлэхийг завджээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хүрээнд ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, НЦУГ, ТЦА, НОБГ, НБОГ, ЗӨСҮТ хамтран шалган нэвтрүүлэх товчоодоор хяналт шалгалт хийж байна.
ЭЦА-ны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Билгүүнтөгс:
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 37 удаагийн үйлдлээр 162 ширхэг тарвага Нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдсан хэрэгт зөрчлийн хэрэг нээсэн.
Ахуйн зориулалтаар зургаан аймгийн нутаг дэвсгэрт тарвага агнах зөвшөөрөл олгогдсон байгаа. Гэхдээ тус зөвшөөрөл нь тус аймагтаа хүчин төгөлдөр. Бусад суурин газарт тээвэрлэх нь хориотой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.