“Ilflore” рестораны тагтнаас унасан залууг сураггүй болсон хэмээн цагдаад хандсан байжээ

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Улсын драмын эрдмийн театрын хойно орших “Эко интернэйшнл тауэр”-ын 26 давхраас наймдугаар сарын 29-нд хүн унаж нас барсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Тухайн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ilflore” ресторанд үйлчлүүлж байсан 24 настай залуу саравчит тагт (террас)-аас нь доош унасан билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гаднын ямар нэг нөлөө байгаагүй гэнэ. Эрүүл мэндийн байдал нь муудсанаас уу, эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм харамсалтай явдал болсон уу гэдгийг тогтоохоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгаж буй аж.
Харин бидэнд олдсон мэдээллээр ар гэрийнхэн нь энэ золгүй явдлыг мэдээгүй, тухайн залууг гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байсан гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.