Туул голын эрэг дээр архи ууж байсан 26 настай залуу амиа алджээ

Туул голын эрэг дээр архи ууж байсан 26 настай залуу амиа алджээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Туул голын эрэг дээр гурван хүн архи ууж байснаас нэг хүн нь усанд живсэн тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 16:52 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн  Э /26 настай, эрэгтэй/-нь Туул голын усанд живж нас барсан байсныг 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.