Олон нийтийн газар бие зассан иргэдийг 10 нэгжээр торгожээ

Олон нийтийн газар бие зассан иргэдийг 10 нэгжээр торгожээ

Цахим орчинд олон нийтийн газар зүй бус биеэ авч явж, бие засаж байгаа бичлэг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж зөрчил гаргасан хоёр иргэнийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус бүр 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт 218 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 511 иргэнийг торгож эрх хасаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 171 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.