54 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтжээ

Сэлэнгэ аймаг, Орхон суманд хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт наймдугаар сарын 31-ний өдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын "Land cruiser-300” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас иргэн Н 54 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.