Ганцаараа явсан эмэгтэйг зодож, дээрэмдсэн дөрвөн залууг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт "Үл таних дөрвөн этгээд намайг зодож, хүчээр машинд суулган дээрэмдсэн" гэх дуудлага Цагдаагийн байгууллагад 2025 оны 8-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн улсын дугааргүй машинтай 20 орчим насны дөрвөн этгээд тус эмэгтэйг айлган сүрдүүлж, зодож, гар утас, үнэт эдлэлийг нь дээрэмдсэн хэргийг илрүүлжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ түрээслэн, уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.