“МДТоф”-ынхноос хахууль авсан гэх С.Ганбаатар мөрдөх ажиллагаанд саад учруулж байгаа гэв үү

“МДТоф”-ынхноос хахууль авсан гэх С.Ганбаатар мөрдөх ажиллагаанд саад учруулж байгаа гэв үү

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах тогтоол прокурор баталж, түүнийгээ танилцуулахыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөд үүрэг болгосон аж.

Үүнийх нь дагуу мөрдөгч болон прокуророос С.Ганбаатарын дуудан ирүүлж танилцуулахаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Гэвч хууль дээдлэх тангараг өргөсөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар элдэв шалтаг хэлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, мөрдөгч, прокурорын дуудах хуудсыг үл ойшоож буй гэнэ. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүрэг яллагдагчаар татагдсан хүн хүлээхээр зохицуулсан.

Хуулийн эл заалтыг үл ойшоож, дуудах хуудас өгсөн ч ирэхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэхэд хилсдэхгүй аж. Тиймээс намрын чуулган эхлэх үед С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж болзошгүй юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн яллагдагчаар тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, С.Ганбаатар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон.

МҮЭХ-ны эзэмшлийн газарт “МДТоф” ХХК-иар барилга бариулж, түүнээсээ нэг бус орон сууцыг хамаарал бүхий хүмүүстээ маш хөнгөлөлттэй үнээр олгуулсан. Уг компаниар эл холбооны эзэмшлийн газарт “Юнион билдинг” хэмээх оффисын барилга бариулж, түүнээсээ 500-гаад сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг УИХ-ын гишүүн болсныхоо дараа хахуульд авсан.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа БНСУ-ын иргэнээс 50 сая вон, “Монлаа” ХХК-ийн удирдах албан тушаалтнаас хахуульд авсан мөнгөөрөө “Ланд круйзер-300” загварын автомашин авсан гэх хэрэгт буруутгагдаж буй. Мөн “Таванбогд” ХХК-иас шинээр авсан “Жийли” загварын автомашинаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгалгүй,үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хууль сахиулах байгууллагаас яллагдагчаар тооцоод байгаа билээ.

Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 сар өмнө
Сайн шалгах хэрэгтэй
Зочин 1 сар өмнө
Жангаа хүртэх нь эндээ..
Зочин 1 сар өмнө
Жангаа хүртэх нь эндээ..
Зочин 1 сар өмнө
Жангаа хүртэх нь эндээ..
Зочин 1 сар өмнө
Нэг л шударга юм ярьсан. Шударга царай гаргаад л ард түмний нэрийг барьсан Улаандаа гарсан л луйварчин байсан байна шүү дээ.
Тунгалаг 1 сар өмнө
Бүх.том.хөгжлиин.банк..нүүрснии.хулгаи.улсын.хаигуулаар.авсан.уурхаи .бусхд.олон.их.наядын.хулгаиг.мөн.адил.шалгаж.улсдаа.авч.хөгжилд.хувь.нэмэр.оруулах.хэрэгтэи
Уншигч 1 сар өмнө
Адилхан л бай Ганбаатар хамгийн гайгүй бага гарнь байх шүү Том гарууд бна Нүүрсний хэрэг юу болов Олон тооны байртай Гаальчид Дулааны станцынхан Эрдэнэт ийн Жаст Батхүүгийн олон овоот юу болов Банкнуудын хэрэг Хөгжлийн банк яав өр барагдсан уу Ганбаатар гэх жижиг гараар туг тахих уу
Уншигч 1 сар өмнө
Адилхан л бай Ганбаатар хамгийн гайгүй бага гарнь байх шүү Том гарууд бна Нүүрсний хэрэг юу болов Олон тооны байртай Гаальчид Дулааны станцынхан Эрдэнэт ийн Жаст Батхүүгийн олон овоот юу болов Банкнуудын хэрэг Хөгжлийн банк яав өр барагдсан уу Ганбаатар гэх жижиг гараар туг тахих уу
569 1 сар өмнө
Hvrelsvhees ehleed bvgdiin shalga
Зочин 1 сар өмнө
Хүнэн байхад хэрэг олдноо гэж...
Жак 1 сар өмнө
Өмхий эрлийзүүд баясч байна уу. Таануус баярлах болоогүй. Монголын ард түмэн С.Ганбаатрыг дэмжинэ.