Холимог тулаанч Г.Чинзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Холимог тулааны тамирчин Г.Чинзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто засварын газарт иргэн М.Т-ийг үл ялих зүйлээс болж маргалдан зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, авто машины төмөр эд анги ашиглан зодож, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан юм.
Уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 (онц харгис хэрцгийгээр), (хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.