Б.Ганхуягийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг прокурор хүлээж авсангүй

Б.Ганхуягийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг прокурор хүлээж авсангүй

“Нүүрсний” гэх дуулианд нэр холбогдож, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан гэм буруутай гэж шүүх дүгнэсэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хорих ялаа ШШГЕГ-ын харьяа хаалттай хорих 405 дугаар ангид эдэлж буй.

Түүнийг засрал хүмүүжил олсон гэж үзсэн хорих ангийнхны хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал болон өөрийнх нь хүсэлтийг өнгөрсөн долоодугаар сард шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Гэвч прокурорын байгууллагын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй прокурорууд түүнийг нь хүлээн авч танилцаад, хугацаанаас нь өмнө суллах саналыг хүлээж авалгүй буцаажээ.

Шүүх Б.Ганхуягийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар эндээс олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан нь нотлогдсон гэж дүгнэн, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, гурван жил есөн сар хорих ял оноосон юм. Мөн 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ШИЛЭН ЦОГОО 8 цаг өмнө
Л.ОЮУНЭРДЭНЭ НОХОЙН ЗАМААР УРУУ ТАТСАН !
ШИЛЭН ЦОГОО 8 цаг өмнө
Л.ОЮУНЭРДЭНЭ НОХОЙН ЗАМААР УРУУ ТАТСАН !
Кк 8 цаг өмнө
Хорихын дарга нарт авилга өгчдээ засрал хүмүүжил их хурдан авч бна гэжээ ккк
Иргэн 6 цаг өмнө
Хорих Хугацааг нь өшөө сунга хамтрагч нараа бүгдийг нь илчилтэл нь илжиг болтол нь хориод өг ял завшсан зөндөөн нөхөд байгаа тэднийг нь олж хориоч ээ