“MongolZ” баг “World Cup-2025”-ын финалд “Aurora Gaming” багтай өнөөдөр 18 цагаас тоглоно

“MongolZ” баг “World Cup-2025”-ын финалд “Aurora Gaming” багтай өнөөдөр 18 цагаас тоглоно

Саудын Арабын Эр-Рияд хотноо болж буй цахим спортын “CS2” тоглоомын “Дэлхийн цом”/Esports World Cup-2025/-ын аварга шалгаруулах тэмцээний финалд “The MongolZ” баг шалгарчээ.

1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай “Esports World Cup 2025” тэмцээний хагас шигшээд “The MongolZ” баг болон Италийн "Vitality" багууд шалгараад байсан юм. Уг тоглолт өнгөрсөн шөнө болж, 2:1-ээр “The MongolZ” багийн ялалтаар өндөрлөсөн. Тэгвэл “The MongolZ” баг Grand Final-д  “Aurora Gaming” багтай өнөөдөр 18 цагаас тоглох хуваарьтай байна. Тэдний сүүлийн хоёр тоглолтод Монгол залуус маань илүүрхсэн бөгөөд тоглолт “BO5” журмаар болох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.