"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат түрүүлж, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа үзүүрлэв.
Их шөвөгт улсын заан Д.Баасандорж, улсын начин Д.Төрболд нар шалгарчээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадамсүрэн, Д.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Э.Сумьяабат тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдсан юм. Тус фестивалийн өнгөрсөн жилийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.