Анги танхим нь ширээ сандалгүй 17 шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэхийг Боловсролын яаманд даалгав

Анги танхим нь ширээ сандалгүй 17 шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэхийг Боловсролын яаманд даалгав
Анги танхим нь ширээ сандалгүй 17 шинэ сургуулийн нэг болох ХУД-ийн 16-р хорооны 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-нд эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад даалгав.
 
Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг лизинг, түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яамд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
 
c5052418dad34fbcab92ca05d0e28aba
Ингэснээр барилгын ажил нь дууссан ч ширээ сандал, тавилга хэрэгсэлгүй 17 шинэ сургуулийн асуудлыг шийдвэрлэж, богино хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх үүрэг даалгаврыг Боловсролын яам гүйцэтгэхээр болж байна. Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавина.
Өнөөдөр /2025.08.23/ Ерөнхий сайд Г.Занданшатар ХУД-ийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт үүссэн асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.
59e974d7b126463c828d87c0294a44b4
13245e528fce4dbb8ba17a7f550a980c

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2 сар өмнө
Ийм асуудлаа ч өөрсдөө шийдчихэж чадахгүй арчаагүй яам, арчаагүй сайд.