“Зорчих эрх хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ энэ оны 06 дугаар сард авхуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүдийг баривчилжээ.
Тус этгээдүүд нь оргон зайлсан үедээ бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 удаагийн орон байрны хулгайлах гэмт хэрэг, 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулах, хяналтын камер, дохиоллын системийг байршуулах, цахим хуудастаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.