"Хонгорын шигшмэл хурд уралдаан"-ыг энэ сарын 12,13-нд Дуурсахын цэнхэр хөндийд зохион байгуулна.
Монгол түмний язгуур өв соёл, үндэсний дархлаа, бахархлын илэрхийлэл, хонгорчуудын эв нэгдэл, эрхэм түүхийн цадигт нэрээ мөнхөлсөн эрхэм цолтнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болох юм. Уг наадмын хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 13-нд болох ажээ.
Түүнчлэн бөхийн барилдаанд түрүү бөхийг 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн бөх тус бүр 1,5 сая, гурав давсан бөх тус бүр 800 мянга, хоёр давсан бөх тус бүр 300 мянга, нэг давсан бөхийг тус бүр 150 мянган төгрөгөөр байлна.
Бөхчүүдийг энэ сарын 11-12-нд 10:00-18:00 цагт цахимаар бүртгэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.