Мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас баржээ
Хан-Уул дүүргийн 19 хороо Оргил худалдааны төвийн зүүн замд M.Benz маркийн автомашин мотоциклтэй мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12:07 цагийн орчимд бүртгэгджээ.
Шалгалтын явцад Mеrsedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.