СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэцэрлэгийн барилгын 600 сая төгрөгийн төсөвт өртгийг 1 тэрбум 251 сая болгон нэмэгдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас Р.Н холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, улс төрийн албан тушаалтан А.Г нар нь албан тушаалын байдлаа ашиглаж нэр бүхий иргэнийг хууль бусаар албан тушаалд томилуулсан, цэцэрлэгийн барилгын ажлыг хийлгэхдээ 600 сая төгрөгийн төсөвт өртгийг 1 тэрбум 251 сая болгон нэмэгдүүлж 1 багц ажлыг 2 хувааж тендер зарлан бусдад давуу байдал бий болгосон, хувийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.