СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Санждорж ламд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
14 цагийн өмнө

"Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтан Д.Бямбажав нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ хоёр хүн, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хэлэлцлээ.

Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард хэлэлцэн гадаадын тусгай албаныхантай хамтран ажилласан гэм буруутөйд тооцсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Уг хоёр хүнийг 2024 оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газрынхан саатуулан шалгаж эхэлсэн юм.

Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа ийнхүү шийдвэрлэж байна. Шүүхээс эл хоёр иргэнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, З.Санждорж ламд есөн жил зургаан сар, Д.Бямбажавт есөн жилийн ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Ц.Зориг хэргийн талаар илтгэн танилцуулсан шүүх хурлаас шүүгдэгч З.Санждорж, Д.Бямбажав, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.