СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-22

Экспортыг нэмэгдүүлэхийн тулд төрийн хүнд суртлыг бууруулах хугацаатай үүрэг өглөө

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ТӨРИЙН ХҮНД СУРТАЛЫГ БУУРУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн анхны хурал Эдийн засгийн хөгжлийн яаманд боллоо.

Ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахалж байна.

Хуралдааны эхэнд Тэргүүн шадар сайд Н.Учрал өмнө нь тогтоол шийдвэр хангалттай баталсаныг онцлоод Засгийн газрын өмнөх тогтоолын хэрэгжилтийг дүгнэн хангаж ажиллах, ингэснээр бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлийг арилгаж экспортыг нэмэгдүүлэх боломжтойг онцоллоо.

Экспортыг голлон бүрдүүлэгч уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ажлын хэсгийн ахлагч Тэргүүн шадар сайд Н.Учрал дараах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Үүнд:

- Гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авахад 15 албан тушаалтанаар дамждаг, зарим тохиолдолд 1035 хоног хүлээсэн жишээг дурдаад гаалийн байгууллагын шат дамжлагыг цөөрүүлэх, холбогдох байгууллагуудын нийтлэг журмыг шинэчлэх,

- Хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл эрсдлийн оноо багатай бол ухаалаг гарцаар саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах,

- Бүх нийтийн амралтын өдрүүдээр хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нөхцөл бүрдүүлэх зэрэг ажлуудыг 2025 оны 9-р сарын 30-ны дотор багтаан шийдвэрлэх үүрэг өглөө.

Одоогийн нөхцөл байдлын үнэлгээгээр хилийн боомтууд бүх нийтийн амралтын өдрөөр амрахад экспортын орлого жилд 350-400 сая орчим доллараар тасалдаж байна.

Тээврийн жолооч хилээр нэвтрэх хүртэл 6 удаа зогсолт хийдэг, AGV терминалаар гарч байгаа тээврийн хэрэгсэлүүд хуваарийн бусаар нэвтэрч бусад ААН-ийн эргэлтийг 45 хувиар бууруулж байгаа, тээврийн хэрэгсэл хилийн шалгалтад 136 цаг зарцуулдаг зэрэг хүндрэлүүд байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.