Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг суллахаар болж, хилийн хориг тавилаа

"Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан хэмээн 48 цагийн хугацаанд саатуулсан. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр баривчлах саналыг тус шүүхэд хүргүүлсэн.

Шүүхээс Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилсан.

Улмаар Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 40 минутаас,

Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 00 минутад дуусч байгаа юм.

 Тэгвэл тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх шүүх хурал дөнгөж сая дуусч, шийдвэрээ гаргалаа. 


Шүүхээс яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, суллав. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.