? LIVE: Сумо бөхийн Нагоя башё /долоо дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 sp sumo a 20190516 01 01

Зургаан өдрийн дараах байдлаар маэгаширагийн 16-аас зодоглож буй Митакеуми ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол таван даваа, нэг унаатайгаар Ёкозүна Оносато, Секиваке Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын долоон бөх тэргүүлэгчийн араас нэхэж байна. Нагоя башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр Ёкозүна Оносато маэгаширагийн 3-аас хүч үзэж буй Кинбозантай хүч үзэх бол дээд зиндаанд хүч үзэх монгол бөхчүүд дараах оноолттой байна. 


Комүсүби Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-5/ - Маэгашира /1/ Аонишики /4-2/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /5-1/ - Комүсүби Такаяасү /5-1/
Маэгашира /3/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-5/ - Маэгашира /2/ Охо /2-4/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /5-1/- Секиваке Вакатакакаге /3-3/
Маэгашира /9/ Чиёошома Г.Мөнхсайхан /0-6/ - Маэгашира /11/ Таканошо /3-3/

Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.