? LIVE: Сумо бөхийн Нагоя башё /дөрөв дэх өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Эхний өдөр хүчит комүсүби Такаясүг давсан Хошёорюү С.Бямбасүрэн аварга хоёр өдөр дараалан өвдөг шороодлоо. Нэг ч унаагүйгээр башёг үргэлжүүлж буй Оносато аварга өнөөдөр Охотой учраа таарсан байна. 

Башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндаанд хүч үзэх манай бөхчүүд дараах оноолттой байна. 

Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /1-2/ - Маэгашира /2/ Аби /2-1/
Комүсүби Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-3/ - Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /3-0/
Маэгашира /3/ Онокацү Б.Чойжилсүрэн /1-2/ - Комүсүби Такаясү /2-1/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-0/- Маэгашира /4/ Хакүохо /2-1/
Маэгашира /9/ Чиёошома Г.Мөнхсайхан /0-3/ - Маэгашира /8/ Саданоуми /0-3/

Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.