Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн гурав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Хоёр дахь өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн өвдөг шороодсон бол нөгөө ёкозүна болох Оносато ээлжит даваагаа авлаа. Нагоя башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр Оносато аварга өчигдрийн барилдаанд Хошорюү С.Бямбасүрэн аваргыг давсан Вакатомохарутай барилдах бол Хошорюу аварга Украин сумоч Аонишикитэй учраа таарсан байна.
Башёгийн гурав дахь өдөр дээд зиндаанд хүч үзэх манай бөхчүүд дараах оноолттой байна.
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /1-1/ - Маэгашира /1/ Аонишики /1-1/
Комүсүби Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-2/ - Маэгашира /3/ Онокацү Б.Чойжилсүрэн /0-2/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /2-0/ - Маэгашира /2/ Охо /1-1/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-0/- Маэгашира /3/ Кимбозан /1-1/
Маэгашира /9/ Чиёошома Г.Мөнхсайхан /0-2/ - Маэгашира /8/ Ичиямамото /2-0/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно