Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн эхний өдрийн барилдааны тойм мэдээллийг хүргэж байна.
Хоёр Ёкозүнатай Нагоя башё эхэллээ. Монголчуудын хувьд Хошорюү С.Бямбасүрэн аваргаараа манлайлуулсан 19 хүчтэн дөрвөн зиндаанд зодоглож байна. Эхний өдөр аварга хүчтэй өрсөлдөгчтэй учраа таарсан нь Комүсүби Такаясү байлаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоорондоо 12 удаа учраа тааран барилдахад Такаясү 10 удаад нь давж байсан түүхтэй. Иймд аварга эхний өдөр магадгүй хамгийн хүнд өрсөлдөгчөө буулган авсан байж болох юм.
Башёгийн эхний өдөр дээд зиндаанд хүч үзсэн монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /1-0/ - Комүсүби Такаясү /0-1/
Комүсүби Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-1/ - Ёкозүна Оносато /1-0/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /1-0/ - Маэгашира /1/ Вакамотохару /0-1/
Маэгашира /3/ Онокацү Б.Чойжилсүрэн /0-1/ - Маэгашира /2/ Аби /1-0/
Маэгашира /4/ Тамаваши Б.Мөнх-Оргил /1-0/- Маэгашира /5/ Хирадоуми /0-1/
Маэгашира /9/ Чиёошома Г.Мөнхсайхан /0-1/ - Маэгашира /9/ Ура /1-0/
Жич: Давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно