Сэлгээ хийж байгаа галт тэрэг доор орж хэвтэн амиа хорлохыг завдсан хэрэг өнөөдөр 17.00 цагийн үед гарчээ.
Тодорхой хэлбэл, долоодугаар сарын 9-ний 17.20 цагийн үед сэлгээний зүтгүүр хөдөлгөөн үйлдэж байх үед төмөр замын хамгаалалтын тор бүхий бүс рүү тухайн эмэгтэй нэвтэрч ороод галт тэрэгний зам дээр хэвтэж амиа хорлох үйлдэл гаргасан аж. Үүнийг цагдаагийн алба хаагч ахлах ахлагч Б.Одбаяр албан үүргээ гүйцэтгэж байхдаа таслан зогсоож амийг нь аварсан байна.
Тухайн эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завдсан гэх бөгөөд нөхөр нь төмөр замын хориг хашааг давж араас нь орж очсон аж.
Хэргийг ТЦА-ны харьяа Төмөр зам дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үнэхээр ийм сонголт хийх хүртэл байна гэдэг хэлэх ч үг алга хуулиа эргэн хараасай