БНХАУ-д гэмт хэрэг үйлдсэн тус улсын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Тодруулбал, Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнийг энэ сарын 03-ны өдөр Замын-Үүд олон улсын авто замын боомтоор нутаг буцаажээ.
Тус иргэнийг үйлдсэн гэмт хэрэгт нь холбогдуулан харьяалах улсаас нь паспортыг хүчингүй болгосон тул Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.