Монгол Улсын "Их ,өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги "- ийг Эрүүл мэнд, Боловсрол Хууль сахиулах , Шүүхийн салбарын хэмжээнд хэлэлцүүлэх салбар дундын хамтарсан хэлэлцүүлэг /2025.07.04/-нд болж байна.
Монгол Улсын "Алсын хараа-2050” хөтөлбөрт Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээг хиймэл оюун ухаанд тулгуурлан хөгжүүлж аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчлэх боломжийг бүрдүүлэх, инновацад суурилсан техник , технологийн шинэчлэлийг сайжруулж, кибер гэмт хэргээс хамааралтай цахим нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх, хиймэл оюун ухааныг ашиглах чадамжийг хөгжүүлж, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ." гэж заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай хавсралтад "Боловсролын бодлого , санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хун ам , орон зай , их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааныг ашиглах замаар үр ашиг , оновчтой байдлыг сайжруулах, Боловсрол сургалтын уйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи нэвтрүүлж, багш, суралцагч, эцэг эх , асран хамгаалагч нарт зориулсан контент , сургалтын сан, платформ, мэдээллийн технологийн хөтөлбөр, агуулгыг боловсруулж, хиймэл оюунд суурилсан цахим сурах бичгийг хөгжүүлж, хүүхэд бүрд цахим төхөөрөмж олгоно гэж тусгасан.
Түүнчлэн, иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас ул хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг эмчилгээ , оношилгоо , хяналтад нэвтрүүлнэ. Мэдээлэл , харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хуч, зам, тээвэр, логистик, эрүүл мэнд , хөдөө аж ахуй болон бусад салбарт өргөнөөр нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. “Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, зохистой хэрэглээний талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж тус тус заасан.
Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, эрүүл мэнд, боловсрол зэрэг суурь салбарт 50 гаруй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Тус зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн үр дүнг танилцууллаа. Одоогоор улсын хэмжээнд 443 эмнэлэг хооронд мэдээлэл солилцож, иргэдэд 37.5 сая мэдэгдэл илгээсэн бөгөөд жирэмсэн эхчүүд, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, дархлаажуулалт зэрэг 7 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байна.
Үүнээс дараах үйлчилгээний үр дүн бүхий статистикийг онцлон дурдах нь зүйтэй байна.
Мөн эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэх олон улсын болон дотоодын салбар дундын хэлэлцүүлэг уулзалтуудыг үе шаттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, улмаар Эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд зохицуулалтын орчныг сайжруулах үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Бид өнгөрсөн хугацаанд цахим эрүүл мэндийн чиглэлээр дараах 3 баримт бичгийг хамтран боловсруулж, батлуулж байна.
Үүнд:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 8.4 дэх хэсэгт заасан Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журмыг Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор
2. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид тавигдах шаардлагыг тогтоох, үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журмыг Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар
3. “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөө (2024-2028)”-г Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар тус тус батлуулсан.
Дээрх ажлын хүрээнд ЦХИХХЯ болон НҮБ-ын Хүүхдийн Сан хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамран ажиллах юм. ЦХИХХЯ болон Хүүхдийн Сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг идэвхжүүлэх чиглэлээр дараах ажлууд байна. Үүнд:
1. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn)-ээр дамжуулан хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх, цахим "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ийг сайжруулах, "Сурагчийн эрүүл мэндийн цахим дэвтэр"-ийг шинээр нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх
2. Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэндийн мэдээллийн технологийн мэргэжилтэн, инженерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх үе шаттай сургалтыг хамтран зохион байгуулах
3. Шуудангийн кодчиллын шинэ аргачлалыг боловсруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орон зайн кодчилолтой уялдуулан батлах, нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах
4. Олон нийтийн цахим ур чадварыг дэмжих Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан төслийн хүрээнд "Өсвөрийн цахим элч" хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах
5. Үндэсний хэмжээнд “Хиймэл оюуны 1000 элч”-ийг хамтран бэлтгэх Гэр хороолол, алслагдсан хорооны гудамж, талбай дахь хүүхдийн тоглоомын талбайг засаж сайжруулах, аюулгүй болгох, хүүхэд хамгааллын “eSOS” дохиолол байршуулах
6. Байгалийн гамшигт үзэгдэл, осол аваар нийтийг хамарсан гамшгийн үед ОБЕГ-тай хамтран ажиллах иргэд, хуулийн этгээдэд бүртгэлийн лавлагаа мэдээллээр үйлчлэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2 автомашиныг харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэгслээр тоноглох
7. Ерөнхий боловсролын зорилтот сургуулиудад "IT-STEM" хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарааны дэмжлэг үзүүлэх, сургуулиар дамжуулан орон нутагт хүний нөөцийн цахим ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
8. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг суурь салбаруудад цахим шилжилтийг эрчимжүүлэх,
Шинэ технологи, инновац ашигласан цахим эдийн засгийг Монгол Улсын Засгийн газар, ялангуяа ЦХИХХЯ манлайлж, Цахим үндэстэн болох зорилготой олон санаачилга гарган ажиллаж байгааг НҮБ болон бусад хөгжлийн түншүүд дэмжиж ажиллаж байна . Энэ хамтын ажиллагаагаар дамжуулан, цаашид олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Манай улс НҮБ-ын цахим засаглалын индексээр дэлхийд 46 дугаарт, Азид 13 дугаарт эрэмбэлэгдэж, өндөр түвшнээс маш өндөр түвшинд дэвшсэн амжилтаа баталгаажуулаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.