СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-28

М.Мандхай: Хэмнэлтийн төсөв гэж нэрлээд байгаа ч яг хэмнэх ёстой зүйлсээ хэмнээгүй байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

"Хэмнэлтийн төсөв гэж нэрлээд байгаа ч яг хэмнэх ёстой зүйлсээ хэмнээгүй байна. Тухайлбал, 2025 оны төсөвт тоног төхөөрөмж 817.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь өмнөх оноос 3.4 дахин өссөн. Их засвар 290.7 тэрбум төгрөг төгрөг. Хоёр дахин нэмэгдсэн байна" гэж УИХ-ын гишүүн М.Мандхай хэлэв. 

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Цар тахлын үед ч дэлхий нийтийн дайн тулаан, худалдааны дайн гээд эдийн засаг хүнд байна гэдгийг ярьсаар ирсэн. Гэсэн ч төсвийн төлөвлөлтийг хийж байгаа баг хамт олныг чадавхтай гэж боддог. Төсвийн орлогоо яагаад үнэн зөвөөр тодорхойлдоггүй юм бэ гэдэг дээр эргэлзэж байна. Хэт өөдрөг төсөөлөл бий болгоод, зардлаа өндөр тавьчихдаг. Ингээд бодит байдал дээр хэрэгжээд эхлэхээр төсвийн алдагдалд хүрдэг.. Энэ нь засгийн газрын өрийг нэмэгдүүлдэг. Нүүрсний үнэ дахин ч буурахаар харагдаад байна. . Их засвар 290.7 тэрбум төгрөг төгрөг. Хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Бодит зардлаа хэмнээгүй байна гэв.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.