СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-27

О.Батнайрамдал: Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монголын эрх ашгийг хангуулж, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга нарын 89 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-126 гишүүнтэй шинэ парламентын анхны Хянан шалгах түр хороо байгуулах УИХ-ын тогтоолыг 89 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барилаа. Канадын хөрөнгө оруулалттай "Онтре" ХХК-ийн эзэмшилд байгаа “Шивээ толгой” болон “Жавхлант” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлох болон холбогдох баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх,

Оюутолгой ХХК-тай байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авах арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх сэдвийн хүрээнд Хяналтын түр хороо байгуулах тогтоол өргөн барьсан.

"Онтре" ХХК-д Оюутолгой бүлэг ордын стратегийн хил заагт албан ёсоор орж байгаа хоёр лиценз байгаа. Энэ хоёр лицензийн эзэмшил дээр одоог хүртэл Монгол Улсын эрх ашгийг хангасан гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Тиймээс Хяналт шалгалтын түр хороо байгуулж, гэрээ хэлэлцээр заавал хийгдэх ёстой.

.

Оюутолгойн бүтээн байгуулалт дээр нийтдээ 20 орчим тэрбум ам.долларын зээл байдаг. Үүнээс 11,8 тэрбум ам.доллар нь “Рио тинто”-гоос охин компанидаа олгосон зээл байгаа. Зээлийн хүү 11,1 хувь. Энэ Монголын төрийн болон хувийн хэвшлийн гадаадын зах зээл дээр босгосон мөнгөн дүнгийн зээлтэй харьцуулахад 2-4 хувиар даруй их байна. Энэхүү зээлийн хүүг долоон жил тутам дахин авч хэлэлцдэг бөгөөд энэ оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Үүнээс өмнө энэ хэлэлцээрийг заавал дахин хийж улсынхаа эрх ашигт нийцүүлж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Маш сайн Батнайрамдалд талархав Эх оронч санал гаргасан талархлаа заавал хэрэгжүүлж ард иргэдийн амьдрал эрсөөрчлөгдөж баян болгооРой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.