СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж үйлчлүүлэгчээ суллуулжээ

Нийтэлсэн
14 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
14 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ынтөлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, “лайвчин” гэгддэг АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нарыг тус хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн, хүмүүсийг үл хүндэтгэсэн, харилцан нэгэндээ халдаж, хохирол учруулахгүйгээр зодсон гэсэн үндэслэлээр тус бүрийг нь 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ес хоног баривчлах шийтгэл оноосон билээ.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн эл шийтгэврийн дагуу тэднийг ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд өчигдөр 14.00 цагийн үед хүргэсэн аж. Гэвч Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлж, 17.00 цагийн үед Баривчлах төвөөс суллуулан авч явжээ.

Тэгвэл өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт өгснөөр үйлчлүүлэгчээ суллуулах нөхцөл бүрдэж буй гэнэ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлал гартал Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг сургалтад хамруулах, баривчлах шийтгэлийг түр түдгэлзүүлээд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.