СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Улсын дээд шүүх П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 хоногийн өмнө

Улсын дээд шүүх П.Батчулуун эмчийн хэргийг хаалттай хэлэлцэж, цагаатгаж шийдвэрлэжээ.

Монголын мэс заслын холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат эмч О.Сэргэлэн:

-Улсын дээд шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэнд маш их баяртай байна.

Монголын шүүх засаглал үнэн зөв шийдвэр гаргалаа. Монголын анагаах ухааны салбарын хөгжлийг тодорхойлж, дэлхийд үнэлэгдэж байгаа нэг том салбар нь эрхтэн шилжүүлэн суулгах салбар. Өнөөдрийн энэхүү шийдвэр нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын дэлхийд хэрхэн харагдуулах вэ гэдгийг шийдэх байсан. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянга мянган эмч нарт урам өгсөн зүйл болж байна. Цаашдаа илүү зоригтой ажил албаа гүйцэтгэх урмыг өгсөн шийдвэр боллоо.

Энэ ганц шийдвэрийн ард олон мянган амь нас нь эрсдэлд орсон үйлчлүүлэгчид маань байсан. Одоо эдгээр үйлчлүүлэгчдэдээ үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байна. Энэ бүхний ард гарч чадсан бүх хүмүүстээ баярлалаа.  гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Oyun
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ta nar yalsand bayar hurgey Mongolin emch narin yalalt yum shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.