СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Онгоцны буудалд нэгнийгээ буудаж хөнөөсөн хэргийг дахиж шалгуулах нь

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 хоногийн өмнө

Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд буусан онгоцоор ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг уржигдар хийлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир удирдан явуулсан уг хурлаас хэд хэдэн үндэслэл заан хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргав. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн билээ.

Тус хэргийг манай улсад түр оршин суудаг БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, манай улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар үйлдсэн. Тэд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тосож авсан хятадуудаасаа нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан бөгөөд энэ үедээ нэгийг нь зодож, гэмтээсэн бол нөгөөг нь буудаж хөнөөсөн юм.

. НПГ-аас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 10.1-2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүний амь хөнөөсөн”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан”, 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн” гэснийг үндэслэн яллах дүгнэлт үйлдээд байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.