? Тэмцэгчид: Өнөөдөр болох Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал хураалтыг ил хэлбэрээр явуулаасай
Төрийн ордны хажуу талд Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд жагсаж буй иргэдийн хоёрынх нь бие муудаж эмнэлэгт хүргэгджээ. "Олигархи бүлэглэлийн эсрэг" хуурай өлсгөлөнг дөрвөн иргэн нийлж зарласан бөгөөд үлдсэн хоёр нь манай сурвалжлагчид энэхүү ярилцлагыг өгчээ.
Иргэн: Энэ Засгийн газрыг эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэж хүсэж байгаа. Ордны хуйвалдаанаар УИХ-ыг хаалттай хуралдуулж, ард түмний нүдийг боож, энэ хэргийг шийдэх гэж байгаа бол жинхэнэ увайгүй хэрэг мөн. Бид 4 өлсгөлөн зарлаад 120 цаг болж байна. Гэрээслэлээ Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад өгсөн байгаа. Хэрэв Засгийн газрыг огцруулбал УИХ-ыг тарах хүртэл тэмцэнэ гэж бодож байгаа ч цаг минутаар амь нас минь хэмжигдэж байна. Та нарын цаана байгаа эздийг хэзээ нэгэн цагт илрүүлж хариуцлага тооцуулна.
УИХ ямар шийдвэр гаргахаас үл хамаарч тэмцлээ дуустал явуулна. Биднийг тэмцлээ эхлүүлснээс хойш сайтууд л ирж ярилцлага авсан. Төрийн ямар ч албан тушаалтнууд ирж уулзсангүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд, баялгийн сангаа хуваарилж, мега төслүүдээ хэрэгжүүлэх үүрэг даалгаварыг Засгийн газарт УИХ-ын 126 гишүүн хамтарч өгчихөөд өнөөдөр замын дундаасаа буцаж байна. Уул уурхайгаар дагнасан олигархи бүлэглэл ард түмэнд баялгийн хараалыг хүртээсэн. Өнөөдөр Ерөнхий сайдын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэхдээ хаалттай авч хэлэлцэх гэж байгаа юм байна. Энэ бол хуульд байхгүй үндэслэл. Санал хураалтыг нээлттэй явуулж, ард түмэнд харуулах ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.