СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хамтран амьдрагчаа зодож тамлаад зогсохгүй бичлэгийг нь цахим орчинд тараахаар сүрдүүлсэн Ч.Жавхлангийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Ч.Жавхлан гэх залууд Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.

Тэрбээр 2024 оны аравдугаар сард хамтран амьдрагчаа хэрцгийгээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнөөхийг завдсан хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгуулж эхэлсэн юм.

Тэрбээр хохирогч эмэгтэйг зодож тамлаад зогсохгүй бичлэгийг нь цахим орчинд тараахаар сүрдүүлсэн байдаг. Мөн мансууруулах бодис олж авч хадгалсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон юм.

Тиймээс НПГ-аас Ч.Жавхланд Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 2.8 дахь хэсгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний амь хөнөөхийг завдсан, 13.5-1-ийн бусдыг заналхийлсэн, 12.1-2.10-ын хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, 20.7-1 дэх хэсгийн мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан гэх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54 601 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 264-т нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж. Тэдний дунд хүний амьд явахын эсрэг найм, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15 хэрэг багтсаны нэг нь дээрх хүний холбогдсон үйлдэл гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

бараг жил болж бхад шийдэж чаддаггүйээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.