Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цогцолборын барилга нь 36м х 36м хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай байхаар төлөвлөсөн. Дотор засал, гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тус цогцолборыг энэ оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар “Жи Эн Зэт Эф Икс” ХХК ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.