Ооносато нэг ч уналгүйгээр башёд итгэл төгс түрүүлж байна

Сурталчилгаа
Ооносато нэг ч уналгүйгээр башёд итгэл төгс түрүүлж байна

Япон мэргэжлийн сумо бөхийн Нацү башёд өндөрлөхөд нэг л өдрийн барилдаан үлдлээ. 

 

14 өдрийн дараах байдлаар нэг ч уналгүйгээр түрүүлэх болзлоо хангаад зогсохгүй Ёкозүна цол хүртэх нь тодорхой болоод буй озеки Оносато нэг ч унаагүй буюу 14 даваатайгаар ганцаараа башёг тэргүүлж байна. Харин түүний араас 11 даваа, гурван унаатайгаар Хошорюү С.Бямбасүрэн аварга, Секиваке Киришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Вакатакакаге нар эрэмбэлэгдэж байна. 

Ийнхүү озеки цолтойгоор хоёр башё дараалан түрүүлж буй Оносато Ёкозүна цол хүртэх нь нэгэнт тодорхой болж байна. Харин Жонидан зиндаанд Тенхосей С.Лувсангомбо долоон даваатайгаар Минеяаибатай даваа нь тэнцсэн тул өнөөдөр нэмэлт барилдаан хийж хэн нь зиндаандаа түрүүлэхийг тодруулах юм. 

Таван зиндаанд хүч үзэж буй бусад монгол бөхчүүдийн даваа, унаа буюу явцын мэдээллийг хүргэхэд:

Дээд зиндаа:

Хошорюү С.Бямбасүрэн 11:3
Киришима Б.Лхагвасүрэн 11:3
Тамаваши Б.Мөнх-Оргил 5:9
Чиёошома Г.Мөнхсайхан 4:10
Оошёоүма П.Дэлгэрбаяр 9:5
Онокацү Б.Чойжилсүрэн 9:5
Тамашохо Э.Энхманлай 4:10

Жүрёо зиндаа:

Миторюү Б.Төрболд 8:6

Макүшита зиндаа:

Дэванорюү Т.Тэмүүлэн 3:4
Кёкүкайюү Ш.Далайбаатар 5:2
Дайшохо Ч.Шижирбаяр 1:5
Асахакүрюү Р.Жамъянтогтох 5:2
Казэноүми Ц.Билгүүн 5:2
Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4:3
Хокүтэнкай Г.Сүхбат 3:4
Госэйзан Б.Мөнх-Од 3:4 
Котокэнрюү Г.Билгүүн 5:1

Санданмэ зиндаа:

Саданохикари Д.Наранцогт 5:2

Жонидан зиндаа:

Тэнросэй С.Лувсангомбо 7:0

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0