СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Өнөөдөр хаагдах замууд

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр /2025.05.24/ болохтой холбогдуулан 06:00-18:00 цаг хүртэл дараах байршилд авто замын хөдөлгөөнийг хаана. 

Тодруулбал,

  • Цэцэг төвийн уулзвар
  • Зоос гоёлын уулзвар
  • Сансарын имартын уулзвар
  • Бөхийн өргөөний уулзвар
  • Зүүн 4 замын уулзвар
  • Нарантуул захын уулзвар
  • Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
  • Дүнжингаравын урд зам
  • Улиастайн уулзвар
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
  • Маршалын гүүрний хойд уулзвар
  • Хоум плаза
  • Гандигийн гудамж
  • Олимпийн гүүр
  • Гадаад хэргийн яамын уулзвар
  • Сүхбаатарын Талбай

Нийслэлийн биеийн тамир спортын газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд цагдаагийн байгууллагаас дээрх хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.