СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-05-21

Онцгой байдлын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгуулав

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийн дүнгийн хурал болжээ. 

Сүүлийн жилүүдэд төрийн албаны тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг албан хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарах болжээ. 

2024 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудад албан хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүлсэн байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу

Дүнгийн хурлын үеэр холбогдох талууд улсын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн санал дүгнэлттэй танилцжээ. 

Онцгой байдлын байгууллагад ажилладаг төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх салбарын улсын ерөнхий байцаагчийн зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.