СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

13 настай охиныг хүчирхийлсэн гэм буруутайд тооцон Сэлэнгийн цагдаагийн хоёр ажилтанд хорих ял оноов

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 цагийн өмнө

Сэлэнгэ аймагт цагдаагийн ажилтнууд гэрээсээ дайжиж зугтсан 13 настай охиныг хүчиндсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сард олны анхаарлын төвд орж байгаад өдгөө мартагдчихаад байна.

2023 оны есдүгээр сард гарсан уг хэргийг цагдаагийн байгууллагынхан дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг уг дуулиан дэгдэх үед албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй тус аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлж байв.

Мөн уг хэргийн нэг холбогдогч О.Элбэгсайханы үйлдлийг гурван шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг дэх “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноосон. Тэгвэл 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үлдсэн гурван хүн болох хэсгийн байцаагч, дэслэгч Н.Энхтөр, ахлагч О.Энхболд, Э.Баярцолмон нарын шүүх хурлууд тус тусдаа болжээ. Улмаар.

Уг дуулиан дэгдэх үед хэрэгт холбогдсон цагдаа нарын нэгнийх нь аав цагдаагийн хурандаа цолтой учраас нөлөөлж болзошгүй хэмээн зарим хэвлэлд бичиж байсан. Мөрдөн шалгах, прокурор, шүүх цагдаагийн дэд хурандаа цолтой хүний нөлөөнд оролгүйгээр хэргийг шийдвэрлэж чаджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

аа
4 цагийн өмнө
116.206.83.106

за яг ялаа эдлэх үү гэдэг байна.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Яг үнэн

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

4фффффйццфццццццфцфццццфф17фффцццфЦф

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.