СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас 47,427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насанд хүрсэн гурав, бусдын биед халдаж хохирол учруулсан 119, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, өмчлөх эрхийн эсрэг 96, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг дөрөв, хүрээлэн буй орчны эсрэг зургаа, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 65, бусад төрөлд хамаарах долоо хэрэг тус тус байна. 

Телеграмм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж амиа хорлох оролдлого хийжээ. Тодруулбал энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн "Б" нь телеграмм аппликэйшныг ашиглаж байх явцдаа "даалгавар биелүүлж мөнгөө өсгөж аваарай" гэх зарын дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна хэмээх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Он гарснаас хойш уг аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоо мэдээлэл байна. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс болгоомжилж сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.