СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Учрал, Н.Тэгшбаяр нарын амь насыг заналхийлсэн харцага Г.Ганхуягийг үргэлжлүүлэн 30 хоног хорино

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
7 цагийн өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Г-г “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн үг, үйлдлийг сошиал орчинд гаргасан тул тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд баривчилсан юм.

Прокурорын зүгээс Г.Ганхуягийг “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд /2025.05.16/ ирүүлсэн байна.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Г.Г-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор авч шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

ОДОО УЧРАЛ ЕС БОЛБОЛ ЕС-ЫН АМЬ НАСАНД ХАЛДАХ ГЭСЭН ГЭЭД НАСААР НЬ ХОРИХ ЮМ БАЙНА Л ДАА

Эбо
7 цагийн өмнө
116.206.83.106

Бүү дарвалз болоо!!!

Хүний эрхийн хороо
7 цагийн өмнө
116.206.83.106

Эрүүгийн хуулийн 19.3.2-оор Төрийн өндөр албан тушаалтаныг алсан гэж 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих юм байна. Бодит эх сурвалж: https://www.facebook.com/share/1AtcVK6fLV/

А.ОТГОНБААТАР
7 цагийн өмнө
116.206.83.106

ГАНХУЯГ ГУАЙ ! ИХ ДАРВАЛЗСАН ЮМАА !

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Хүн алчаагүй биз дэ

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Арайчдээ??

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

хуульгүй оронд бгаа юмшиг дураараа солиорогчдод сануулга болго.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Монголын төр хэтэрхий сул дорой болохоор хэн дуртай нь доромжлох гээд бдг болсон

Зочин
3 цагийн өмнө
116.206.83.106

Ard tvmen chini bvgdeeree ganxuyg bolchixd bna gdgiig oilgoj bna uu

Secret
2 цагийн өмнө
116.206.83.106

Тагнуулынхан Гүрээ найзыг минь гэрээс нь шөнө дөлөөр хүч хэргэлэн бариад явжээ. Үнэнийг илчилсэн бүгдийг нэг нэгээр нь хонгилоор чирсээр байх уу??? Өнөөдөр бид нэгнээ хамгаалахгүй бол маргааш таныг бариад явна. Дарангуйлал, коммунист дэглэм тогтоох гэж буй энэ нийгэмд хүлцэнгүй ноомой байсаар дуусах уу???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.